Comment.mn

Н.Түвшинбаяр аваргын гэргий Яармагт дэвшинэ гэв үү

Н.Түвшинбаяр аваргын гэргий Яармагт дэвшинэ гэв үү

“Женко” Х.Баттулга ахынхаа зөвлөснөөр УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж буй Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаяр спортод хорхойтой хэн бүхний гайхлыг төрүүлээд авсан. Спортын дэвжээнээс улстөрчийн зөөлөн сэнтийд залрахыг хүсэмжилсэн аваргын буруу ч гэж юу байхав. Амласан, хэлсэндээ хүрч чадвал аль ч аймгаас сонгогдох нь хамаагүй биз.

Харин мань эр анхлан өсч торнисон Яармагтаа нэр дэвшихээр төлөвлөж байсан ч, Х.Баттулга ахтайгаа хамт Баянхонгорыг зорих болсон тул арга буюу өөр зүйл бодож олжээ. Энэ нь өнөө цагт их л “моодонд” орж байгаа, улстөрчдийн увайгүй нэгэн жишиг болох “Эхнэрээ дэвшүүлэх” аргачлал. Тамирчин нөхөртөө хоёр хүү, хоёр охин төрүүлж өгч “Алдарт эхийн хоёрдугаар одон”-гоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Б.Оюунбилэгийг Яармагт нэр дэвшсэн тухай мэдээлэл олны дунд тархаж эхэллээ.

Дөнгөж өчигдөрхөн л эрхэм горилогч Л.Гүндалай өөрөө хотод, эхнэр нь Орхон аймагт нэр дэвшиж байгааг хэвлэлийнхэнд дуулгаж олны уур унтууг хүргээд авсан билээ. Харин мань Н.Түвшинбаяр аварга араас нь залгуулаад “Гүндалай”-даж орхив уу гэлтэй. Юутай ч, улс төрийн их сунгаанд гэр бүлээрээ түүчээлэхээр шийдсэн гэх Н.Түвшинбаярын гэргий асар богино хугацаанд олны анхаарлыг өөртөө татаж чадлаа.

Б.Содон

www.breakingnews.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.