Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж заргаа авсан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн гэж үзэн улмаар ИЗНН сонгуульд оролцох боломжтой болсон юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд тус намынхан хуралдаж УИХ-д нэр дэвших 20 гишүүний нэрийг тодруулжээ.