Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгох ёслол Төрийн ордонд болно. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчдын материалыг СЕХ хүлээн авч хянах хугацаа өчигдрөөр дуусгавар болсон юм.
Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн талаар 11.00 цагт Төрийн ордонд СЕХ-ноос мэдээлэл хийх юм. Харин үүний дараа буюу 12.00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ. Харин НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 09.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт үнэмлэхийг нь гардуулна.
za za tegeed l ursulduun ehelhene dee