Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өнөөдрөөс эхлэн тэглэгдэх аж.
Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.
Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай орны нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм.
Б.Март