Comment.mn

ҮХААЯ-ны төрийн нарийн асан Х.Золжаргал Орхонд нэр дэвшихээр болжээ

d018780adb9e605ba0b7fe726b6465cfҮйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Хадбаатарын Золжаргал Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын сонгуулийн 47-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвшихээр болжээ.

Түүнтэй хамт МАН-аас Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Атармаа, АН-аас УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, МАХН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өрсөлдөх юм билээ.

Энэ удаагийн сонгуульд Х.Золжаргал ялах магадлал тун өндөр байна. Тодруулбал, Х.Золжаргалаас бусад нь “сул” нэр дэвшигчид гэж хэлж болохоор байна. Д.Атармаагийн хувьд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа ч олон нийтийн “танил” болж чадаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын жагсаалтаар гишүүн болсон ч “ангийнхандаа” нэр хүнд муутай. Ямар сайндаа л түүний боловсруулсан Тамхины хяналтын хуулийн төслийг ангийнхан нь санал нэгтэйгээр унагаж, З.Энхболд даргадаа дэмий юм хийх юм хэмээн зэмлүүлж байсан удаатай. Харин Д.Одхүү гишүүнийг хэрхэн ажилласанг уншигч та бүхэн мэдэх бизээ. Тэгэхээр 47-р тойрогт Х.Золжаргалаас өөр сонголт бараг байхгүй гэж хэлж болохоор байна.

Х.Золжаргалын хувьд төрийн болон удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай, Орос, Словак, Англи хэлтэй юм билээ. Залуухан бас туршлагатай улс төрчийг Орхончууд сонгох бизээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.