Comment.mn

НҮБ-аас Монгол улсад 79 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

3f1991cb6a7d40a1ba5ef6b829fcd52eМонгол улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт  өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд НҮБ 2017-2021 онд нийт 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Уг баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-тай нягт уялдсан бодлогын баримт бичиг юм.

Энэ хүрээнд НҮБ ирэх таван жилийн хугацаанд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр манай улсад хөгжлийн тусламж үзүүлэх аж.

М.Баясгалан

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.