Сайн байна уу?
Танд энэ өдрийн амгаланг айлтгая Бидний хайртай охин Өнөмөнх 2013.10.08-нд төрсөн бөгөөд зүрхний цооролттой онош тогтоогдож 2014.11.26-нд Солонгос улсын Сежон эмнэлэгт зүрхний хагалгаанд орж, түүнээс хойш одоог хүртэл хэл ярианы хөгжил нь зогссон. Дахин сонсголын шинжилгээ өгхөд олдмол дүлий болох нь сонсгол судлалын дэлгэрэнгүй шинжилгээгээр батлагдсан.
“Cochlear implant” буюу сонсгол суулгах мэс ажлыг маш яаралтай хийлгэхгүй бол дахин сонсголтой болох боломж алдагдана гэсэн хүнд хэн мэдээг хариу болгон ирүүлжээ.
Бяцхан охин маань дараалан ирэх өвчин шаналалыг насандаа ахадсан их тэвчээр гаргаж, сайхан сэтгэлт хүмүүс, сайн эмч нарын ачаар цаг хором бүр тэмцэж байгаа боловч бүрэн эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал нэмж олох гэнэтийн шаардлага гарч байгаа бөгөөд, эцэг эх бидний зүгээс… элэг нэгт Монгол түмэн та бүхнээсээ тусламжын гараа сунган охинд маань эрүүл жаргалтай урт удаан амьдрах итгэл найдварыг хайрлах, хандивын аянд нэгдэхийг чин сэтгэлийн гүнээс хичээнгүйлэн гуйж байна.
Сайхан сэтгэл, сайн санааны үзүүрт үргэлж гэрэлгэгээ, баяр баясал байдаг болхоор эрхэм таныг бяцхан охинд маань туслана хэмээн итгэл найдвар тавин энэхүү захидлыг илгээж байна.
Дашрамд онцлоход энэхүү аяныг зохион байгуулан идэвхи зүтгэл гарган байгууллагаараа дэмжин ажиллаж буй “25tv” “Уранхүч” ХХК, “Цахимхөтөч” карт, “Color Design House” “Алтаналим” ХХК–н хамт олонд чин сэтгэлийн гүнээс талархаж байна.
Хүндэтгэсэн: Аав: Ц.Дөлгөөн Ээж: Н.Энхзул
Бидэнтэй холбоо барихыгхүсвэл: 9927-0129, 9927-2129
Бидэнд туслахыг хүсвэл: Хаанбанк : 5016304201 Ц.Дөлгөөн
Сайн үйлс дэлгэрэх бүрийд, буян хурж буцаан ивээгдэх болтугай.