Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 06 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөний зорилго нь сумдын соёлын төв, дүүргийн соёлын ордны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, ойрын жилүүдийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм байна.
Энэ зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд болон сумдын соёлын төвийн эрхлэгчид, дүүргийн соёлын ордны захирлууд, аймаг нийслэлийн боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 340 гаруй төлөөлөгчид оролцоно. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Соёлын төвийн удирдах ажилтнуудад” зориулан улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.