Comment.mn

О.Дашбалбар агсны үнэн үг буюу ардчилагчдын нүүр царай

УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар 1999 онд УИХ-ын чуулган дээр ингэж хэлж байжээ.
“Би ерөөсөө ноднин Элбэгдоржийн Засгийн газар огцорч байхад ч хэлэх үгээ хэлж л байсан. Тэрний өмнө Энхсайхны Засгийн газрыг огцруулж байхад нь ч болохгүй ээ гэдгээ хэлж байсан. Бид сүүлийн 10 жил 6 Ерөнхий сайдын нүүр үзлээ. Тэрнээс дөнгөж нэг нь 4 жил ажилласан байгаа. Ийм маягаар бид цаашдаа байгаад байх юм бол энэ төр улсыг бид төвхнүүлж чадахгүй ээ. 10 жил алалдан тэмцлээ. Олсон хожсон юм юу байгаа юм бэ? Туйлдаж ядарсан ард иргэд л байна. Одоо болимоор юм биш үү. Улс төрийн хүчнүүдийн тоглоом болж байдаг улс эх орон, төр засаг гэж байхгүйшд. 
Эцсийн эцэст энэ бол ерөөсөө бялуу хуваахын төлөө тэмцэл, эрх мэдлийн төлөө улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл гэдгийг би дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна!
Иймэрхүү тулаанаас хүний амь насанд та нар хүрдэг шүү. Нөгөө талаас энэ татгалзаж байгаа 8 сайдуудыг би хамгийн бүдүүлэг этгээдүүд гэж бодож байна. Үйл явдал ийм хэмжээнд өрнөчихөөд, улс орон ийм байж байхад хариуцлага хүлээнэ гэж гарч ирчихээд, хариуцлагатай эгзэгтэй мөчид нь тулалдааны талбарыг орхиод , зэвсгээ хаяад явж байгаа тийм хүмүүстэй адилхан боллоо шүү дээ.
Манай Батлан хамгаалахын сайд нөхөр Түвдэндорж гэхэд яг л адилхан байна. Энэ хүн бол, байлдааны талбарт гарах юм бол цэргээ удирдаж чадахгүй, зугтаах юм байна.
Надад өөр нэг хэлэх ёстой юм бол дахин сануулъя, энд байгаа сэтгүүлчид бас анхаарна биз,
Эхлэх гэж байсан маш том хэргүүдийг замыг нь хааж, ялангуяа Зоригийн үхэл хийгээд, тэр байтугай том том хэргүүдийг нээгдэх гэж байсан бүх замуудыг хаалаа шүү гэж би хэлэх гэсэн юм. Дээрээс нь дахиад хэдий хэмжээний гэмт хэрэг нэмэгдэхийг бид мэдэхгүй.
Одоо ингээд Наранцацралт тэргүүтэй нэг хэсэг сайдууд тусгай хангамж, эрхээ эдлээд л явна., дахиад л хэсэг сайд гарч ирээд ингээд явна. Ерөөсөө хэдий болтол ингээд төр улсаараа тоглох юм бэ.
Нөгөө талаас хамгийн аюултай алхам бол ОХУ-тай сайн хөршийн холбоог муутгах, ер нь энийг бол цааш нь биш болгох ийм алхамуудыг бол удаа дараа хийж байгаа. Улс төрийн бодлого явуулж байгаа юм бол бид нар энийгээ маш сайн анхаарах ёстой гэж санагдаж байна…” гэсэн юм. Харамсалтай нь, ардчиллыг өмчлөгчдийн үнэн нүүр царайг илчилсэн энэ мэдэгдлийнхээ дараа удаа ч үгүй О.Дашбалбар нас барсан бөгөөд түүний үхлийг гаднын нөлөөтэй байсан гэдэгт одоо ч зарим улстөрчид эргэлздэггүй.  Магадгүй, Монголын улстөр С.Зориг, О.Дашбалбар зэрэг жинхэнэ ардчиллын төлөө тэмцэгчдээсээ “нүүр буруулсан”-ынхаа төлөө ингэж 25 жил эх орон, ард түмнээ зовоож байгаа байх.
О.Дашбалбарын 1999 онд УИХ-ын чуулганд хэлсэн үг


 О.Дашбалбарын 1993 онд бичсэн үл хуучрах мөртүүд

Нинж

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.