Comment.mn

Иргэд “Би цагдаа” гар утасны аппликейшныг ашиглаж хэрэг, зөрчлийг мэдээлдэг боллоо

Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ эрсдэлийн түвшинг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр, журам”-ыг батлуулж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөршийн хяналтын бүлгийн гишүүд хоорондоо мэдээлэл солилцох www.neighbourhood.mn цахим хуудас, “Би цагдаа” iPolice гар утасны аппликейшнийг ажиллагаанд оруулаад байна.

Иргэд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн ёс зүйтэй холбоотой мэдээллийн фото зураг, видео бичлэгийг илгээх боломжтой юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.