ХҮН-ын угшилтай залуус бие даан нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зодож танхайрсан байна. Тодруулбал бие даан нэр дэвшигчид болон нэр дэвшигчдийн төлөөлөгч нар Засгийн газрын 11-р байрны үүдэнд, дугаар авахаар очерлож байтал 29-ны орой 23.30 цагийн үед машинтай 10 гаруй залуус очер дайрч, нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй маргалдан улмаар зодож танхайрчээ. Уг залуус ХҮН-ын угшилтай УИХ-д бие даан нэр дэвшигчдийн дэмжигч залуус байжээ.
Тиймээс зодуулсан залуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд гомдолын дагуу асуудлыг шалгаж байгаа ажээ.
Өнгөрсөн хавар нэлээд шуугиан дэгдээж байсан ХҮН-ын залуус бүдүүлэг, танхай болохоо ийнхүү дахин баталж хэрэгт холбогдсон байгаа нь энэ. УИХ-д сонгогдоод ирвэл тэд яаж танхайрч, хэнийг зодож юу ч хийж мэдэхээр залуус юм байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Н.Чимэг