Comment.mn

Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж эхэллээ

Яг одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж эхэллээ. Түүнтэй хамт УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид өлсгөлөн зарлаж байгаа. Тэд Тусгаар тогтнолын талбайд зарлах байсан ч зөвшөөрөл өгөөгүй тул намынхаа байрны гадаа өлсгөлөн зарлаж байгаа ажээ. Тодруулбал, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Тусгаар тогтнолын талбай, Чингисийн зэрэг талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах зөвшөөрөл холбогдох байгууллагаас өгөөгүй тул ийнхүү МАХН-ын төв байрны өмнө өлсгөлөнгийн арга хэмжээг эхлүүлж байгаа юм байна.

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өлсгөлөн зарлах гэрээ барьсан бөгөөд энэ үеэр Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг битгий өлсгөлөн зарлаач хэмээн хүссэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг 12 цагт Тусгаар тогтнолын талбайд зарлах юм.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.