Comment.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

news-image

МАХН-ын нэр дэвшигчдийг зарим аймгуудад бүртгэхгүй байгаа асуудлаар  тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, С.Удвал нар мэдээлэл хийлээ. Мөн намын дарга Н.Энхбаяр болон Э.Эрдэнэжамъян нарыг ялтайд тооцон Цагдаагийн газраас тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа аж. Тиймээс МАХН-ынхан үүнийг эсэргүүцэж  тайван жагсаал хийхээ мэдэгдлээ. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ялтайд тооцох хугацаа дууссан учраас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Э.Эрдэнэжамъянгийн хувьд Интерпол руу захидал бичсэн хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан билээ.

Тиймээс тэднийг нэр дэвшүүлэхгүй байх нэг шалтгаан хэмээн үзэж намын дарга Н.Энхбаяр нойтон өлсгөлөн зарлахаа намынхандаа мэдэгдсэн байна. Намын гишүүд, нэр дэвшигчд нь түүний саналыг дэмжиж хамт өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд ирэх сарын 5 хүртэл өлсгөлөн зарлаж, тайван жагсаал хийх бөгөөд асуудал тэдний талд шийдэгдэхгүй бол  тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.