Comment.mn

Өнөөдөр Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын тоглолтыг үзээд 2 өрөө байрны эзэн болоорой

   Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо “Эх үрсийн баяр”-т зориулан 5 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрпризтэйгээр зохион байгуулахад бэлэн боллоо.

  Тодруулбал тоглолтонд ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж “Алтан Сан” хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулна гэдгээ уран бүтээлчид маань дуулгасан. Тэгвэл дуунд дууртай дуучин Монгол түмэн та бүхэн нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийн зэрэгцээ азтан болж байрны эзнээр тодрох боломжтой юм байна. Та бүхнийг өнөө орой Монгол бөхийн өргөөнөө 19:00 цагаасболох “Хайрын тэнгэр диваажин” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна .

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.