“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги” киногоор олны танил болсон. Тэрбээр олон дүрийг бүтээж байсан ч өнгөрсөн онд загварын сэтгүүлийн нүүрийг чимэхдээ өөрөөсөө тэс өөр дүрээр чимж байсан.
Гэхдээ энэхүү дүрээсээ тэс өөр дүрийг бүтээж үзэгчдийг байлдан дагуулж яваа. “Энэ бол миний мэргэжил… Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдийнхээ гадаад төрх хийгээд дотоод сэтгэл зүй, авир араншинг дахин давтахгүйг хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн хэмээсэн. “Атганд үлдсэн эрдэнэ” дүрээрээ Академи Авардс-2016 наадамд шилдэг эмэгтэйн дүрд нэр дэвшээд буй. Харин түүнийг фэнүүд нь энэ жилийн шагналын эзэн болно гэдэгт ихээхэн итгэж байгаа бөгөөд дайчин жүжигчин гэж магтаалаар шагнаж буй.
Эхэндээ киног дэлгэцэнд гараагүй байхад нь А.Ганчимэгийг “сайхан урт үс”-ээ яаж байгаа юм бэ гэсэн шүүмжийг хэлж байсан. Тэгвэл дэлгэцнээ гарч эхэлсэнээс хойш түүнийг үзэгчид маш сайхнаар хүлээн авч магтах болсон юм. Тус кино энэ жилийн Академи авардс-д 15 номанициар өрсөлдөж байгаа ажээ.