Монголдоо цорын ганцад тооцогдох язгуур урлагийн “Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд буюу ирэх бүтэн сайн өдрийн 18.00 цагт УДЭТ-д болох гэж байгаа бөгөөд билетийг ч мөн Улсын Драмын Эрдмийн Театрын кассаар борлуулж байгаа юм. Харин билет авах гэсэн зарим иргэд УДЭТ-ыг андуурч Улсын Дуур Бүжгийн театрт очоод буй асуудал гарчээ.
Тоглолт УДЭТ буюу Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгат болох юм. Тодруулбал Төв номын сангийн замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр баруун талд УДЭТ бий.
“Алтай” хамтлагийн тоглолт “Сүүлийн 20 жилд монголд байгаагүй тоглолт болно” гэдгийг хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв онцолсон байгаа. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99167471 утсаар аваарай. Билет 25 мянган төгрөгийн үнэтэй. Тус хамтлаг “Золгоё доо” цомог гаргасан бөгөөд өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлээ толилуулах бие даасан тоглолтоо анх удаа хийж буй нь энэ юм. Харин олон улсад монголын язгуур урлагийн гайхамшгийг сурталчилахаар Германаас эхлээд Парис хүртэл нэлээдгүй аялан тоглолт хийсэн байдаг.
Н.Чимэг