Comment.mn

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгт тооцогдоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдлаа.  Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг мэргэжлийн хүмүүсээс нь гадна  хамгийн ойрын хүмүүс нь мэддэг.  Иргэд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлж, холбогдох байгууллага мэдээллийг нууцлах үүрэгтэй.  Гэтэл энэ заалтыг  хуулийн төслөөс хайгаад олсонгүй” хэмээлээ. Хуулийн төсөлд гишүүний санал туссаныг холбогдох албаны хүн хариулсан юм.

Уг хуулийн гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох болсон юм.   Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг хэрнээ энэ төрлийн хэрэг нь зөрчил ч биш, гэмт хэрэг ч биш, иргэний маргаанд тооцогддог байсан нь өөрчлөгджээ.  Хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэхээр болжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ хүний амийг санаатай хөнөөсөн, биед нь гэмтэл учруулсан бол хорих ял оноохоос гадна оногдуулах ялыг хүндрүүлэн тооцох юм.  Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй этгээд нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч байх бөгөөд  хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээлэх үүрэгтэй байхаар тусгажээ. Гишүүд уг хуулийг хэлэлцээд баталсан юм.

Н.Энх

Эх сурвалж: Shuud.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.