Comment.mn

“Цуур” олон улсын симпозиум, наадмыг ирэх сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулна

Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”,”Модон цуур”,”Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.

Цуур Монгол Алтайн уулсын ар өврөөр нутаглагч эртний нүүдэлчдийн дунд үүсч бий болжээ. Энэхүү нутгаас үүсч бий болсон нь тохиолдлын хэрэг бус.

Нүүдэлчид цаг ямагт байгальд ойрхон байж, байгальтай харьцаж, эцэг тэнгэр, этүгэн /газар эхтэй “ярилцаж”, уул усны эздийг аргадаж, тэдэнтэй зохицож амьдрах гэсэн хүслэнг олон үеийн турш тээж, уламжилж ирсэн байна. Эйвийн голын урсгал, боргио, хүрхрээний чимээг дууриаж хөөмий, цуур үүссэн гэсэн домог ч байдаг.

Энэхүү хөгжим хэдийгээр гуравхан нүхтэй боловч  байгаль дэлхий, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдал, уул усны чимээ, хөг аялгууг илэрхийлэхдээ 12 өнгийн шатлалт, дуурьсалт бүхий орчин цагийн боловсронгуй хөгжмийн зэмсгээс дутуугүй.

Алтайн урианхайчууд цуурыг эрт дээр үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайг аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, тэрчлэн хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж ирсэн.Төв халхын нутагт ботгоо голсон ингийг морин хуурын аялгуугаар ээнэгшүүлэн уярааж, ботгыг нь авхуулдаг бол Монгол Алтайн урианхайчуудын дунд цуурын эгшгээр ингийг аргадаж “Сариг цагаан ингэ” зэрэг аязуудыг цуурдаж ботгыг нь авхуулах ёс бас байдаг ажээ.

Баруун Монголын урианхай ястны цуурдах уламжлалыг өвлөж үлдээсэн гавьяатай төлөөлөгч нь Ховд аймгийн Дуут сумын харьяат Цагаан туг овогт Паарайн Наранцогт байв.

Цуурын уламжлалт урын санд “Эйвийн голын урсгал”,”Алтайн магтаал”, “Савдгийн дуудлага” тэргүүтэй цуурын олон уламжлалт аяз багтдаг. Энэхүү аязууд нь цөм өөрийн холбогдох домогтой байдгаараа онцлогтой.

Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын Соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан болно.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаааны яам, Соёлын өвийн төвөөс  цуур хөгжмийн уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх,судлах, сурталчлах, цуурчид, цуурынуламжлалтурлагийгдэмжих, цуур, цуур төст хөгжмийнуламжлалыголон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрч түгээндэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Цуур”  олон улсын симпозиум, наадмыг 2016 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны хооронд зохион байгуулна.Тус симпозиум, наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгарын ӨЗО, ОХУ-ын: Буриад Улс, Халимаг Улс, Тува Улс, Уулын Алтай Улс, Хакас Улс, Башкортостан Улс, Татарстан Улс, Бүгд Найрамдах: Азербайджан Улс, Казахстан Улс , Кыргызстан Улс,Турк Улсаас цуурч, эрдэмтэн судлаачид оролцох юм.

БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.