Comment.mn

“Буянт-Ухаа1, 2” хорооллыг таван хувьд шилжүүлнэ

        УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан, орон тооны бус зөвлөх Г.БАЙГАЛМААГААС дараах зүйлийг тодруулав.

-“Буян-Ухаа1, 2” хорооллыг таван хувь руу шилжүүлэх эсэх талаар та тодорхой тайлбар өгнө үү?

-“Буянт-Ухаа1, 2” хорооллыг та ван хувь руу шилжүүлсэн. 2010 онд баталсан УИХ-ын тогтоолоор байршлын нэрсийг тодорхой заасан байдаг. УИХ-ын тогтоолд нэр нь орсон учраас ийнхүү таван хувь руу шилжүүлж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад тодорхой байршил зааж таван хувьд хамруулж байгаа. Цаашид бүх иргэнийг таван хувийн зээлд хамруулах талд анхаарч ажил-лаж байна. Судалгаа, тооцоо, үндэслэлээ гаргахгүйгээр үүнийг шууд шийдэх боломжгүй юм.

-Тус хорооллыг бага хувь руу шилжүүлэх асуудлыг нэлээд ярилаа. Яагаад удааширсан бэ?

-Ипотекийн зээлийг таван хувь болгох нь төрөөс иргэдээ дэмжиж буй нэг хэлбэр. Тиймээс дунд буюу түүнээс доош орлоготой, өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжихийн тулд төр өөрийн оролцоотойгоор хамгийн бага ханштай орон сууцны нийлүүлэлт хийсэн. Ингэхдээ улсаас газрыг нь үнэгүй өгч, дэд бүтцийг нь тавьж өгсөн. Мөн үндэсний үйлдвэрлэгч компаниудыг консерциум болгоод үүнд ажиллуулав. Тэгэхээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг тухайлсан нэг хороололд давхардуулж олгох боломж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээтэй байсан учраас энэ хоёр хорооллыг шууд таван хувь руу шилжүүлэх асуудал удаашралтай байлаа.

-Таван хувь руу шилжүүлэх ажил хэзээнээс жигдрэх вэ?

-Ерөнхийдөө энэ сардаа жигдэрчих болов уу гэсэн тооцоо байгаа. Эдийн засгийн асуудал учраас холбогдох байгууллага болох Монголбанк, Сангийн яам хэрхэн ажиллахаас шалтгаална. Тус газруудаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Яг эцэслэн шийдвэрлээд, мэдээлсэн зүйл одоохондоо алга.

Ц.Заяа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.