Comment.mn

“Тэсо”-ийн Т.Цогтгэрэл Шавьжтай будааныхаа учрыг олчихоод нэр дэвшвэл ямар вэ ?

Сонгууль ч дөхлөө… Намуудын нэр дэвшигч, бие даагчид  эхнээсээ тодорсоор. Түүний нэг нь “Тэсо”-ийн захирал Т.Цогтгэрэл. Тэрээр ойрд сонгууль гээд компанийхаа ажилд анхаарал хандуулахгүй  нэлээд завгүй яваа бололтой.

Түүний удирддаг “ТЭСО” корпораци Монголчуудын эрүүл мэндэд эрсдэл дагуулсан хүнсний бүтээгдхүүнээр үйлчилж байгаа нь нэгэнтээ тодорхой боллоо.

“ТЭСО” корпорацийн удирдлага нь хэлэхдээ “манай хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлсэн” гээд байдаг. Гэтэл “Тэсо”-гийн салбар компани болох  “АГЬ” ХХК-ийн тухайд эсрэгээрээ тун хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани  Слава будаа хэмээх  шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна гээд сүрхий зүйл хэлж яриад байдаг.

Гэтэл бодит байдал дээр   Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал олон гарах болсон байна. Иргэд өөрсдийн худалдан авсан будаа нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар сошиалаар дэлгэдэг ч, чухам хариуцлага хэрхэн тооцож ирсэн нь бүрхэг. Тэгвэл эрхэм таны үзэж байгаа энэхүү бичлэг дээр ТЭСО брэндийн оруулж ирдэг будаан дотор шавьж байгаа нь харагдаж байна. Будааны уутыг задлаагүй, дотор нь амьд шавьж байгаа нь харагдаж байгаа биз ээ. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллага улайм цайм хорхой шавьжтай будааг иргэдэд худалдаалж байгаа “ТЭСО”-гийн “АГЬ” ХХК-ийн бүтээгдхүүнийг шалгаж, албан ёсны мэдээлэл өгөх нь зөв биз.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.