ТЭСО компанийн оруулж ирдэг “Слава” брэндийн хүүхдийн будаанаас хорхой гарсан мэдээлэл өнгөрсөн сар нэлээд гарсан билээ. Тэгвэл энэ брэндийн хөц будаанаас хүний биед хортой шавьж байсан талаар нэгэн хэрэглэгч бичлэг хийж олон нийтийн сүлжээ сайтаар тараажээ.
Энэ хэрэглэгч нь баримтыг баталгаажуулахын тулд Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтээ мөн оруулсан байна.
Түүнчлэн тухайн хэрэглэгч ийм тайлбар бичиж оруулсан байжээ.
Сайн байна уу. Манайх хүнсээ авахдаа бөөнөөр нь авчихдаг юм. Тэгээд идэж амжилгүй нэг ч задлалгүй бүтнээрээ хөц будааных нь хугацаа нь дууссаад 2 сар болох гэж байсан.
Геркулесний хугацаа нь яг тэр сардаа /3 сард/ дуусч байсан. Тэгэхэд ингээд амьтан дүүрсэн байсан болохоор энэ бичлэгийг хийсэн. /2016 оны 3р сарын 30нд хийсэн/ тэгээд мэргэжлийн хяналтад өгч шинжлүүллээ. Энэ амьтан нь агуулахын хөнөөлт суринамин гурилч цох гэнэ. Хичнээн хугацаа дууссан байсан ч хөгцөрнө үү гэхээс амьтан бий болно гэж баймааргүй юм. Анх авахад уутандаа авгалдайтай л байдаг байх …
Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг орууллаа.
zawaarsan um