Улс төр эдийн засаг, нийгмийн тодорхой үйл явдал, Монгол хүний эрх ашиг хөндөгдөж буй аливаа асуудлыг зөвхөн баримт нотолгоонд тулгуурлан бодит эх сурвалжаас мэдээлэл авч, мэргэжлийн ёсзүйн үүднээс тэнцвэртэй хүргэх зорилготой “Эх сурвалж” нэвтрүүлгийн шинэ дугаар гарчээ.
Энэ удаагийн дугаарт Монгол улсын хэмжээнд цорын ганц зориулалтын буудлагын төв клуб болох ТСТ-ийн маргааныг онцолсон байна. Тодруулбал Буудлагын төв клуб буюу ТСТ-ийн шинэчлэн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн боловч БХТН-ийн төв зөвлөл нэртэй ТББ өнөөдрийг хүртэл төрд хүлээлгэж өгөхөөс татгалзсаар байгаа ажээ.
Социализмын үед Монгол улс буудлагын спортыг хөгжүүлэх, олимпод ажилт гаргах зорилгоор энэхүү Буудлагын төв клубыг Улсын төсвөөс санхүүжүүлэн босгосон гэдгийг холбогдох архивын материалаас болон гэрчүүдтэй нүүр тулан уулзаж тодруулжээ. Мөн 1980 онд Германы талаас бэлэглэсэн эд хогшил, тоног төхөөрөмж элэгдээд дууссан бөгөөд Монгол улсын төсвөөр бий болсон спортын тулгуур бааз ийнхүү бусдын гарт орсон нь буудлагын спортын хөгжилд ихээхэн саад болж буй тухай МУХБ, МУГТ О.Гүндэгмаа ярьсан байна.
Дээрх асуудлыг бодит эх сурвалжаас мэдээлэл авч, тодруулан учир шалтгааныг дэлгэрэнгүй хөндсөн мэргэжлийн ёсзүйтэй, баримт нотолгоотой “Эх сурвалж” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.