Өнөрсөн жил Ч.Өнөртүвшин гэх зурагчин “Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авч улмаар сүрдүүлж, удаа дараа дарамталсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Мэдээлэл гарсны дараахан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Тэрбээр “Chinggis Unur” нэртэй фэйсбүүк хаягнаас охид руу бичихдээ ах нь “фотомодель” болгоно, олны танил болгож өгч чадна. Мөн Топ модел Э.Одгэрэл, Пүрэвсүрэн, мисс Содтуяа, Сарнай, Долгион нарыг од болгосон. Би Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны рөнхийлөгч гэдэг байжээ.
Сүхбаатар аймгийн харьяат Ч.Өнөртүвшин гэх энэ хүн өнгөрсөн жил гэхэд л нэг мянга гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж зарим охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлж, улмаар бэлгийн дур хүслээ хангаж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Цагдаа нар тухайн үед энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоосон бөгөөд хохирогч охидын нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан аж. Харин тэрбээр тухайн үед өөрийгөө өмөөрч “Би хамтран ажиллах санал тавьсан. Реклам сурталчилгаанд тоглуулахыг хүссэний төлөө ийм гомдол гаргаж байгаа охидын сэтгэхүйд гомдож байна” гэх тайлбар хийж байв.
Тухайн үед Ч.Өнөртүвшин нь “Chinggis Unur” фейсбүүк хаяг ашиглан охид бүсгүйчүүдийг хүчинддэг гэх Ч.Өнөртүвшин хэмээх энэ залууд хүчиндүүлсэн гэх 20 гаруй бүсгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан байдаг.
Тйимээс Ч.Өнөртүвшинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Ч.Өнөртүвшин дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь ямар нэгэн байдлаар нотлогдоогүй хэмээгээд хэргийг прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогч гэх охид тухайн үед гомдолтой байсан бөгөөд Ч.Өнөртүвшин нь “олон жил төрийн гэрэл зурагчнаар ажилласан танил тал ихтэй учир хэргээ дараад өнгөрлөө”гэцгээж байв.
Тэрбээр мөн л фэйсбүүк сүлжээ ашиглан, “сайн уу хамтарч ажиллах санал тавьж байна. Надтай холбогдоорой хэмээн утасны дугаараа илгээж, уулзахыг хүсдэг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс болгоомжлохыг охиддоо сэрэмжлүүлэг болгож байгаа юм.
Н.Чимэг