Comment.mn

“Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл хуурамч хаягнаас бусдын нэр төрийг гутаажээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэрээ нууцалсан хаягнаас олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр өөрийнх нь нэр төр алдар хүндийг санаатай гутаасан, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тарааж байна гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эл гомдлыг шалгаж үзээд “Ganbat Boldkhuu гэх хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Сentral Tower барилгын 9 давхарт байрдах Тесо корпороцид бүртгэлтэй хаягнаас хандсан болохыг тогтоон шалгаж байгаа” тухай  хариу албан бичгийг Ч.Хүрэлбаатарт хүргүүлжээ.

Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ тухай өөрийн цахим хуудастаа, “Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм.

Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. “Тэсо”-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. “Тэсо” корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна” хэмээн бичжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.