Өчигдөр төсвөөс 70сая ам доллар гараад явчихсан. Ханресурс компани олон улсын хөрөнгө оруулагчдынхурал дээр Монголд зээл хөрөнгө оруулалт бүү өг гэж ил дарамталснаас хойш манай талын идэвхитэй санаачилгаар анхны нэхэмжлэл100 сая ам.доллараас 70 сая дээр тогтсон тухай энд өгүүлж байгаа.Товч түүх сөхөхөд Канадын“Ханресурс” компани Дорнодын уранд тэмүүлж лицензээ авсан төдийгүй ажлаа эхэлсэн байлаа.Гэтэл манай засийн газар гэнэт шийдвэр гаргаж Дорнодынхоо ураныг Канадуудаас салгаж авсан.Ингэхдээ одоо “мода” болоод байгаа хууль төрүүлэх арга барилаа хэрэглэсэн буюу Цөмийн энергийн хуулиндаа өөрчлөлт оруулжХанресурсыгхууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Дорнодын орд газарт Монгол Улсын 237 А дугаартай лицензийг анх “Төв Азийн уран” компани эзэмшдэг байв. Энэхүү компанийн 58 хувийг “Хан ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг байлаа. Яаж ч харсан Оросуудад чамлалтай хувь оногдсон байдаг. Манай засгийн газар хуулийн төсөл өргөн барьж батлуулаад “ төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших”ёстой гэсэн Цөмийн энергийн тухай хуулийн заалтыг бариадОросуудаас найман хувийг, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авч давуу эрхтэй болж авсан. Үүний залгаа ажиллагаа болгож Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн, зөрчил дутагдлаа хуульд заасан хугацаандаа арилгаагүй гэсэн шалтгаанаарЦөмийн энергийн газраас Цөмийн энергийн хууль журманд заасны дагуу “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн бүртгэж зөвшөөрөл олгохоос нь татгалзсан. Ингэснээр уран тойрсон геополитикийн тэмцлийг өдөөх хэмжээнд шуугианыг тарьж чадсан. 2009 онд манайд зочилсонтухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн экспресс айлчлалаар хойд хөрш уран дээр хоёулахнаа үлдэх тал дээр манай засгийг яаж базсан нь нууц хэвээр үлдсэн.Ямар ч байсан “эзэн нь юм аа мэднэ, эрэг нь усаа хашна” гэдгээр “Дорнот уран” гэдэг компани байгуулж Орсуудадтай хамтран уранаа олборлохоор болсон. Хариуд нь Ханресурс ОУ-ын арбитрын шүүхэд хандан манай засгийн газраас 285 сая ам доллар нэхсэн. Шүүхээс 100 сая ам долларын нөхөн төлбөрийг хангуулах шийд гаргасан. Манай тал уулзалт яриа өрнүүлсээр 70 сая ам.доллар дээр хаалаа гэж баатарласан билээ. Эхнээсээ ийм нөхцөлд хүрэхээргүй ажиллаж болох байсан буруугаа ч засаг, эрх баригчид хүлээгээгүй. Тохирсон ногооноо төлөх хугацаа өчигдөр дууссан.Ямар эх үүсвэрээс яаж гэдэг задаргаа нь тодорхойгүй байгаа ч 70 сая ам.долларыг манай тал хугацаанд нь шилжүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Төсвийн алдагдлын 1/4-тэй тэнцэх мөнгийг буюу 140 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө ийнхүү төсвөөс гарлаа. Төрийнхний хийсэн гоомой алхам 7 жилийн хугацаанд өрнөсний эцэст төсөвт дарамт болон ирж байгааг энд хэлэх ёстой байх. Уул уурхай гадаадын хөрөнгө оруулалтын орчинд геополитик, хоёр хөршийн нөлөөллийг үл тоон галт тэрэг хөдөлгөж, том гэрээ үзэглэсэн тухайн үеийн эрх баригчдын хуйвалдааны хор ийн өрийн дарамтыг нэмэгдүүлж төсөвт дарамт учруулж байгаа хариуцлагыг өнгөрсөн цагт тооцоод мартах учиргүй байх. Одоо сонгууль дөхөхөөр уул уурхай дээр популизм хийжтом ордуудын гэрээний алдааг нь засна, дахин сөхөж ярина гэж төлбөрт нэвтрүүлэг хийлгээд байгаа улс төрчдөд зориулж өчигдрийн төсвөөс гарсан 70 саяын түүхийг товч санууллаа. Төсөвтөө аваад үлдсэн бол 70 сая ам.доллар гэдэг бидэнд ямар их мөнгө билээ. Цалингаа арай гэж тавьж байгаа Засгийн газар 140 тэрбум төгрөгийг хаанаас босгов. Шуудхан хэлэхэд татвар төлөгчдийн халаасанд өр болгон үлдээгээд л төлсөн байгаа. Хотын төсөв шиг давуулан биелүүлсэн орлого гэж улсын төсөвт байхгүйг бид бүгд мэднэ. Д.Баяр Эх сурвалж: Bataar.mn |