Comment.mn

“Монгол Хөөмийн Сонгомол” эгшгийг олон улсад таниулж явна

Монголын уламжлалт хөгжим, соёлыг Барууны ертөнцөд таниулан сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг бүтээж, түүний олон улсын аялан тоглолтыг 2016 оны 3-5 сард Франц, Швейцарь, Морокко улсад зохион байгуулж явааг мэдээлэхэд таатай байна.
хоёр сарын турш үргэлжилж буй энэ аялан тоглолтод хөөмийн голлох өвлүүлэгчид, мэргэжлийн хөөмийчид, ахмад, дунд, залуу үеийг хамарсан 12 Монгол уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа билээ.
Монгол хөөмийн талаарх анхны антолог болох энэ цомгийн талаар болон хөөмийн түүхэнд ул мөрөө үлдээж, хөгжилд нь хувь нэмрээ оруулсан ахмад хөөмийчдийн сацуу авъяаслаг залуу мэргэжлийн хөөмийчид, эмэгтэй хөөмийчид, түүнчлэн уртын дуу, морин хуурч гарамгай уран бүтээлчдийг оролцуулж буй энэ аялан тоглолтын талаарх хэвлэлийн мэдээг хавсарган хүргэж байгааг хүлээн авна уу.
Тус аялан тоглолтын видео зарыг дараах холбоосоор орж үзнэ үү:
Аялан тоглолтын хуваарийг дараах холбоосоор орж харж болно:
http://www.routesnomades.fr/mn/calendar-mn&;source=gmail&ust=1463378047301000&usg=AFQjCNG0krTv1PBIUWc24JtSg1eOoohGQw”>http://www.routesnomades.fr/mn/calendar-mnТүүнчлэн, оролцож буй уран бүтээлчид болон “Монгол Хөөмийн Сонгомол” төслийн талаарх бүх мэдээллээс гадна, Монгол хөгжим, соёлыг Европт таниулан сурталчлах талаар 2006 оноос явуулж ирсэн бидний ажил, арга хэмжээ, төслүүдийн талаарх мэдээллийг Монголоор авах боломжтойг мэдэгдэхэд таатай байна:
http://www.routesnomades.fr/mn/home-mn&;source=gmail&ust=1463378047302000&usg=AFQjCNEVTLkJfsNDY3-SJ_fyADq8eM4RuA”>http://www.routesnomades.fr/mn/home-mnАялан тоглолтын концерт, дагалдах арга хэмжээнүүдийн талаарх шинэ мэдээллүүдийг цаг тухайд нь манай фэйсбүүк хуудсаас авах боломжтой:
https://www.facebook.com/routesnomades&;source=gmail&ust=1463378047302000&usg=AFQjCNFMMy93BdH3mEQM3xdOTfqOpZ7r6Q”>https://www.facebook.com/routesnomades
Эцэст нь, “Монгол Хөөмийн Сонгомол” цомог, аялан тоглолттой холбоотой сүүлийн үеийн мэдээ, олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийнхэн бидний үйл ажиллагааны талаар цацсан мэдээнүүдийг багтаасан мэдээллийн хуудастай дараах холбоосоор орж танилцахыг урьж байна:
http://us12.campaign-archive1.com/?u%3D7fd6ce5b113cc6a9d1d6ba6f6%26id%3D81004c43d1&;source=gmail&ust=1463378047302000&usg=AFQjCNH5xNTQck6bc6HbIdCsR_pI6vWZsw”>http://us12.campaign-archive1.com/?u=7fd6ce5b113cc6a9d1d6ba6f6&id=81004c43d1

Та бүхэн дээрх мэдээллүүдийг өөрсдийн хүрээндээ цацаж, мэдээлж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Үйл ажиллагаатай маань холбоотой аливаа асуулт байвал, бид дуртайяа тодруулга өгч ажиллахад бэлэн байна.Дашрамд дурдахад, “Монгол Хөөмийн Сонгомол” цомог, аялан тоглолттой холбоотой мэдээллийг хэрэгтэй бол Англи, Франц хэлээр тус тус хүргэх боломжтойг дуулгахад таатай байна.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

Хүндэтгэн ёсолсон,
Ш. Номиндарь
Монгол-Франц төслийн зохицуулагч
Нүүдэлчин Зам Холбоо
http://www.routesnomades.fr&;source=gmail&ust=1463378047302000&usg=AFQjCNHoozAaTXv-fbZ2JIb4GboLbEjlgA”>http://www.routesnomades.fr
https://www.facebook.com/routesnomades&;source=gmail&ust=1463378047302000&usg=AFQjCNFMMy93BdH3mEQM3xdOTfqOpZ7r6Q”>https://www.facebook.com/routesnomades

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.