Comment.mn

“Синдерелла” клиникийн VIP салбарын нээлт боллоо

Бүсгүйчүүд гоо сайхандаа цаг заваа зарцуулдаг ч зарим нэг асуудлуудыг шийдэхэд тийм ч амар биш байх үе олонтаа. Тэгвэл монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд дэлхийн трэнд болж буй үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэн үйлчилдэг “Синдерелла” клиник өнөөдөр VIP хоёрдахь салбарынхаа үүд хаалгыг Олимп хотхонд нээлээ.

Шинэ салбарын үүдийг нээж, тууз хайчлах ёслолд “Синдерелла” клиникийн ерөнхий эмч Б.Уянга, ерөнхий захирал н.Энхмэнд, н.Болдбаатар, “Тайгам Алтай” компанийн захирал Ц.Даваасүрэн, “Синдерелла” клиникийн ерөнхий менежер Б.Мөнхжаргал, нБаттулга нар оролцлоо.

“Синдерелла” клиникийн ерөнхий эмч Б.Уянга шинэ салбарынхаа нээлтийг нээж үг хэлэхдээ “Төгс чадвар, төгс гоо үзэсгэлэн гэсэн уриан дор ажилладаг. Тиймдээ ч бид чадварлаг эмч, гоо засалчдаар багаа бүрдүүлээд дэлхийн гоо сайхны салбарт тэргүүлж буй эмчилгээ, үйлчилгээг салбартаа хамгийн түрүүнд нэвтрүүлж ажиллаж байна. Бидэнд итгэж үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэг нартаа болон манай байгууллагатай хамтран ажилладаг байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр VIP салбараа нээхэд гүн туслалцаа үзүүлсэн хайртай аав, ээж нартаа болон Тайгам алтай компанийн ерөнхий захирал н.Даваасүрэн ахад, ажлын хамт олондоо баярлалаа” гэсэн юм.

Мөн морин хуурын эгшгээр жавраа үргээж үүдээ нээлээ. Дуучин Ц. Наранбаатар буюу Наагий “Би чамд хайртай”, Дуучин дуучин Б.Оргил Р.Номин-Эрдэнэ “Найз” дуугаараа хүрэлцэн ирсэн зочидод ая дуугаа толилуулав.

“Синдерелла” арьс гоо заслын эмнэлгийн менежер Б.Мөнхжаргал “Манай эмнэлэг 2014 оны арванхоёрдугаар сард анхны салбараа нээсэн. Харин өнөөдөр хоёрдахь салбараа нээж байна. Өнөөдрийг хүртэл мэсийн бус эмчилгээгээр үйлчлүүлэгчдээ үйлчилж байсан. Тэгвэл үйл ажиллагаа өргөжүүлээд мэс засал хийж эхэлж байна. БНСУ, АНУ-д сурч боловсрол эзэмшсэн мэргэжлийн эмч нараар багаа бүрдүүлсэн. Арьс, гоо заслын нүүрний бүх төрлийн мэс заслыг хийнэ” хэмээн эмнэлгийнхээ онцлогийн талаар хуваалцав.

МөнСиндерелла” клиникээр үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгчдээс нь сэтгэгдлийг сонслоо.

Байнгын үйлчлүүлэгч жүжигчин Б.Ууганбаяр: “Синдерелла”-гийн хамт олон үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацааг үдэж. Энэ хугацаандаа ямар олон үйлчлүүлэгчтэй болж чадсанаар нь сэтгэл ханамжийн баталгааг нь мэдэж болно. Би энэхүү арьс, гоо заслын эмнэлгийн үйлчлүүлэгч. Гоо сайхан гэхээр ихэвчлэн бүсгүйчүүдийн төлөөлөл байдаг. Урлаг, спортын олны танил эрчүүд гоо сайхандаа анхаарах зайлшгүй шаардлага тулгардаг. Энэ үүднээсээ би эрчүүдийгээ төлөөлж байгаа юм. “Синдерелла”-гийн хамт олондоо дахин нэг салбараа нээж, өргөжиж байгаад баяр хүргэе.

Дуучин Н.Ану буюу Ч.Уранхолбоо: Миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт хийж Үнсгэлжингийн үлгэрийг бодит байдалд оруулж өгч байгаа гэдгээрээ “Синдерелла” маш их таалагддаг. Хувь хүн, уран бүтээлчийнхээ хувьд хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд би өөрийнхөө гоо сайхандаа гаргаж чаддаггүй байсан хугацааг зарцуулж, миний гоо сайханд анхаардаг болсон хамт олонтой болсондоо маш их баяртай байгаа.

“Синдерелла” клиникийн онцлог нь маш найрсаг хамт олон, мэргэжлийн чадвар гэдгээрээ илүүтэй давуу талтай. Солонгос, Испани зэрэг улсад трэнд болж байгаа үйлчилгээг цаг алдалгүй Монголдоо оруулж ирдэг. Энэ нь Монгол бүсгүйчүүдээ гадны улс орнуудын эмэгтэйчүүдээс гоо сайхнаараа хоцрох биш хөл нийлүүлэн алхах боломжтой болж байдаг.

Ийнхүү та бүхэн өнөөдрөөс эхлэн “Синдерелла” клиникийн VIP салбараар үйлчлүүлэх боломжтой боллоо.

Салбар /VIP/ БЗД Хүннү гудамж Олимп хотхон / Баянмонгол хорооллын урд/
Утас: 7777-7878, 94585858

Салбар2: БЗД 13-р хороолол /2-р эмнэлгийн зүүн талд/
Утас: 77030061, 94989898
Viber: +97694585858
Wechat:+97694585858
Instagram: cinderella_beauty_clinc

Facebook: Синдерелла клиник

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55
  • 56
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • 72
  • 73
  • 74
  • 75
  • 76
  • 77
  • 78
  • 79
  • 80
  • 81
  • 82
  • 83
  • 84
  • 85
  • 86
  • 87
  • 88
  • 89
  • 90
  • 91
  • 92
  • 93
  • 94
  • 95
  • 96
  • 97
  • 98
  • 99
  • 100
  • 101
  • 102
  • 103
  • 104
  • 105
  • 106
  • 107
  • 108
  • 109
  • 110
  • 111
  • 112
  • 113
  • 114
  • 115
  • 116
  • 117
  • 118
  • 119
  • 120
  • 121
  • 122
  • 123
  • 124
  • 125
  • 126
  • 127
  • 128
  • 129
  • 130
  • 131
  • 132
  • 133

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.