Comment.mn

Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу

cbdc5cb60b4fc251a321b937b1e77502

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор данстай холбоотой шинэ баримтуудыг өчигдөр дэлгэлээ. Энэхүү баримтад Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр гарч ирж байгаа юм. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай юм. Хотын даргын хүү оффшор бүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болохыг Монголын биш дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчид дэлгэж байна. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш байнга хэл ам татлах болсон.Түүнийг аавынхаа лоббигоор “Грандлайн” компанидаа их хэмжээний мөнгөн дүнтэй тендэр авдаг хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Олон хүн “Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтөөс боломжийн мөнгө цохисон Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай гадаададын татваргүй бүсэд мөнгөө нуудаг байжээ. Б.Чулуудайн мөнгө бол үндсэндээ Э.Бат-Үүлийн хүүдээ лоббидож авч өгсөн тендэрийн мөнгө гэсэн үг. Тэгвэл Э.Бат-Үүлийн мөнгийг нийслэлийн иргэдийн татварын мөнгө гээд хэлчихвэл буруудсан болохгүй. Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл хотын татвар нэмэгдүүлэхээр улайрч байхад Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу.

Т.Дүүрэн

Эх сурвалж: Ugluu.mn 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.