Comment.mn

Намууд тойргийн хуваарилалтаа өөрчилнө

 

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар намуудын төлөвлөгөөнд өөрчлөлт орж эхэллээ.  ХҮН, ИЗНН зэрэг нам сонгуулийн өрсөлдөөний гадна үлдсэн бол МҮАН, Эх орон намынхан 2016 оны сонгуулийг өнжихөөр шийдвэрлэж байна. Харин хамгийн том өөрчлөлт нь АН, МАН гэсэн хоёр намдбий болж байна. Жагсаалтын 28 нэр дэвшигчийн оронд тойрогт танигдсан улстөрч нэр дэвшүүлэхийн тулд боловсон хүчний нөөцөөсөө МАН, АН-ынхан ялгаагүй нэр дэвшигчдээ шигшиж эхэлжээ. Ингэхдээ жагсаалтын 28-ын эхээр эрэмблэхээр төлөвлөж байсан хүмүүстээ эхлээд тойрог хуваарилах, улмаар суларсан тойргуудад хэ­нийг дэвшүүлэх вэ гэсэн хүндхэн сонголт намуудад тулгараад байгаа аж. Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөр бол энэ сарын 23-нд нэр дэвшүүлэлт эхэлж, 28 гэхэд дуусгах ёстой. Бараг 20 хоногийн хугацаа бүх намд байна гэсэн үг.

С.МАРАЛ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.