УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дууслаа. Хуралдаанаар сонгуулийн тойргийн асуудалд саналаа нэгтгэж, жижиг 76 тойрогтой байх нь зүйтэй хэмээн үзжээ.
Хоёр том нам ийнхүү санал нэгтэйгээр жижиг 76-г сонгож байгаа учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жагсаалтын 28 мандатыг хуваах тухай асуудлыг шийдвэрлэх үлдээд байна. Тиймээс одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дараа нь чуулганаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Eagle.mn