Төмөр иднэ гэхээр бидний биед дутагддаг төмөрийн эрдэс бодис биш л дээ, 2016.03.18-ны өдөр Скай их дэлгүүрийн Милая сүлжээнээс хоол, пирошки авчээ.
Цэвэрхэн баталгаатай гэж боддог, хамгийн чанартай ,үнэтэй бүтээгдэхүүн зардаг гэж бодож байсан Скай их дэлгүүр дотор байрлах Милаягаас хоол аван идэж байтал шүдэнд хатуу юм тээглэж, махны хатуу хэсэг таарлаа гэж бодон ахиад хазтал шүд хугарах тэр мэдрэмж гайхшихрал, аман дотроосоо юу вэ хэмээн бодож гайхан гаргатал юу байсан гээч?
Үдээсний машины үдээс гарж ирэх тэр мөч, нүдэндээ итгэсэнгүй хэсэг тойруулж хараад гэнэт ухаан орох шиг энэ чинь юу болж байна аа? Энийг хэрвээ би залгисан бол үхэж болох байлаа, би биш юмаа гэхэд хүүхэд авж идсэн бол сайн зажилахгүй залгиад сүйд болох байжээ гээд сэтгэл эмтэрч уур хүрээд авсан газартаа буцаж ортол, менежер гэх Нараа гэх 60 орчим насны хүн эгчийнхээ насыг бод, ажлаасаа халагдмааргүй байна бидний буруу хохирлыг чинь барагдуулая гэх нь намайг зөөллөж удирдлагуудтайгаа холбогдоод эргээд хохирлыг холбогдоорой гээд явсан биш, угаасаа чанаргүй, хүний эрүүл мэндэд аюултай хоолоороо үйлчилээд асуудлыг нь хэлсэн хүнийг намаг шиг алгуурхан чимээгүй болгодог арганд нь унсанаа сүүлд мэдлээ.
Хэрэглэгчийн гомдолоо удаа дараа утсаар өгсөн боловч эргэж холбогдохгүй байсан учир ажлын байран дээр нь захиралтай чинь уулзая гомдол мэдүүлж явна гэсээр уулзтал, Ерөнхий захирал гэх Баярцэцэг, Орлогч захирал гэх Нармандах, Хүний нөөцийн хэлтэсийн захирал гэх Уранчимэг гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй сүртэй орж ирэх юм. Асуудлыг ойлгоод алдаагаа засах нь гэж бодож байтал Ерөнхий захирал гэх Баярцэцэг манайх 15 жилийн түүхтэй 150 хүнийг ажиллуулдаг, чи миний дүү ингэж гомдол ярих хэрэг байна уу? Бид манай хоолноос гарсан үгүйг мэдэхгүй гэж хэгжүүн ёгөөдсөн байдалтай хариулах нь хэнд ч гэсэн эгдүү хүрмээр санагдаж билээ. Хоолноос нь ийм зүйл гарчихаад байхад хүний ёсоор уучлаарай гэдэг үг гараагүй нь, хэрэглэгч ХААН биш, хэрэгцээний боолтойгоо харицаж байгаа юм шиг. Тэр загнаж цамнаж байхад нь Жагаа ахын хэлдэгээр, Би чиний ажилтан юм уу? гэж хэлмээр санагдаж хэлээ хазан дуугуй байхдаа, доор нь ажилдаг хүмүүсийг өрөвдөх шиг. Баярцэцэг ерөнхий захиралтан танай байгууллагын хоолноос болж би хохирсон гэх тайлбар тавьтал доод албан тушаалтнууддаа энэ хүний хохиролыг өөрсдөө барагдуулаарай гэж тушаал буулгачихаад элчин сайд байсан Украйн нөхөртэй, танил талтайдаа эрдсэн үү, эгээ л гүнгийн авхай шиг намрын цагт тарга тэвээргээ хангалттай авсан үнээ шиг гараад явсан нь өөрт нь баян хүний мэдрэмжийг өгдөг байх гэж харагдсан шүү. Тэгээд хохиролоо барагдуулах гээд явтал хөдөлдөг газар биш юм аа, хөшүүн хойрог гэж жигтэйхэн, ерөнхий захирал: алдаа гаргасан хүмүүсийг бүгдийг нь халж алдаанд оролцсон хүмүүсд мөнгөн дүнг нь хуваа миний компаниас нэг ч төгрөг гаргахгүй гэж байгаа нь ямар ч өрөвдмөөр санагдав даа, 15 жилийн түүхтэй том компаниа ч хат даа.
Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас буруутай гэж торгууль, бодит баримт олон гэрч байхад ингэж гүрэлзэж байгаа хоолны газар хүн л үхээгүй бол бид буруугүй гэж суух нь аргагүй л цайрсан хүмүүс гэдгийг нь томруун харуулж байгаа юм даа. Аливаа хэрэгт бид их хүлцэнгүй ханддаг ард түмэн гэхдээ хэн нэгэн шүгэл үлээж энэ балиар бугшсан асуудлыг ил гаргаж асуудлын шийдвэрээ авж байх хэрэгтэй гэж бодож байна.
Олон салбартай гуанз ажиллуулдаг авгай ийм сэхүүн байхад жирийн иргэд бид дарлуулж амьдарж байнаа нь арга ч үгүй юм байна. Хоолноосоо гарсан хүнийг адах шахсан үйлдэлдээ гэмшихгүй байгаа энэ Сэрж интернэшнл гэх компанийг шүүхээр оруулж үнэн мөнөнийг тодруулчихаад ахиад би бичих болно. Ажилтай байлагах гэдэг өөр ажиллуулна гээд боолчилж хүнийг оюун санаагаар нь дарамталж байгаа энэ мэт газрууд цаан байх болтугай.
Эх сурвалж: www.newsmongolia.mn