УИХ-ын сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдсэн байна. Сонгуульд нэр дэвших намууд болоод бие даагчид бужигнаж эхэллээ. Одоогоор сонгуульд 2000 гаруй хүн нэр дэвшинэ гэсэн албан тоон мэдээлэл байгаа юм. Харин намууд болон бие даагч нар мөрийн хөтөлбөрүүдээ Үндэсний аудитын газар хугацаандаа хүлээлгээд өгсөн байгаа.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад батламж гардуулахаар болжээ.
О.Заяа