Comment.mn

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

148423-17102014-1413520627-715591593-tsereg_tatlaga_011Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 2-ноос 15-ны өдрүүдэд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болно. Цэрэг татлагатай зэрэгцээд өмнөх жилийн энэ сард цэрэгт явсан залуус халагдаж ирнэ.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуусыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ үеэр зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтэний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

-Баянгол дүүрэг -“Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

-Баянзүрх дүүрэг –53 дугаар дунд сургууль

-Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

-Сонгинохайрхан дүүрэг “Ирээдүй” /83 дугаар дунд сургууль/ цогцолбор

-Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль

-Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

– See more at: http://www.unen.mn/content/62081.shtml?alias=society#sthash.mZrivRdb.dpuf

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.