Comment.mn

Монголд “Мафи л үгүйлэгдээд байна”

“Монгол хүн сэргийлэгч байхад аюулгүй хонодог” гэдэг 1980-аад онд гарч байсан үг бий. Одоо бол цагдаа. Цагдаа хүчний байгууллагад итгэн, сэтгэл тайван аж төрдөг байж.

Гэтэл энэ цаг үед ядахдаа хүчний байгууллагынхандаа ч итгэхэд бэрх болж. Шүүх хурал, цагдаагийн байр суурь, мөнгөтэй, нэртэй төртэй тэр ч бүү хэл төр барьж байгаа намын талд “үйлчилдэг” болсон нь эмгэнэлтэй. “Цагдаа цагийн найз” гэгдэх болж. Гэтэл “цагдаа насны найз” байсан цаг ойрхон бий.

13077293_1038830686205881_10238641_n

Гэвч улс төр цэрэг, цагдаагийнханд үйл ажиллагаанд нөлөөлж, бүрэн эрхэд халдах болсноор сайн найз байсан цагдаа муу хүн гэж хэлэгдэх болж. Нэгэнтээ цэрэг, цагдаа, хууль хүчнийхэн нь хэн нэгний “халаасанд орчихсон” учраас л ядаж улс нийгмээ “хүмүүжүүлэх” үйлнээ “мафи”-ийг ашигладаг юм уу гэсэн аргаа ядсан саналыг дэвшүүлж байна. Ийм арга ядсан санал дэвшүүлэхэд “Шим” группийн захирал Л.Цандэлэгийн арав гаруй жилийн өмнө хэлж, хэвлэлийн хуудаснаа мөнхөрсөн “Монголд мафи байхгүй болохоор муу, сайн улс төрчид давраад байна” гэдэг үг “зориг” өгөв. Л.Цандэлэг гуай ч зоригтой мэдэгдэж байж.

Гадны орнуудад хээл хахуульд идэгдэж, олигархижсан төрийг орон нутгийн мафууд нь айлгаж, дэг журманд нь оруулдаг тухай түүх домог мэт олон яриаг сонсогддог. Жишээ нь Японы Якуза нар үе үе эх оронч сэтгэлгээ цухалзуулж, тэднээс айсан улс төрчид нь алдаа гаргасан л бол “яаралтай” албан тушаалаасаа татгалздаг, ард түмнээсээ уучлал хүсдэг “тогтолцоо” бий.  / “Центрепойнтын зодоон” нийтлэлээс ишлэв /

Тэгвэл манай урд хөрш ид гэхэд улс төрийн суудалд суухтай хамт шоронд гэр бүлээрэй авлигын хэргээс болж сууж байгаатай танилцуулан, цаазын ял гүйцэтгэх үйл ажиллагаанд биечлэн оролцуулж, нэг ёсондоо анхааруулга өгдөг тухай эх сурвалж мэдээлж байлаа.

Гэтэл манай оронд бүгд эсрэгээрээ. Харин хууль батлагсад нь өөрсдөө хуулиа зөрчиж, цэрэг, цагдаа, хууль хүчнийхэн нь “нүд нь балай, чих нь дүлий” явсаар л байна. Үүнээс болж эмц, цэгц алдагдаж, хууль зөвхөн жирийн суль дорой иргэдийг дарамтлах хэрэгсэл болж, хариуцлага тооцох тогтолцоо алдагдаж, улс төрчид дур зоргоороо аашилж байна. Зоригтойхон хардаж бичихэд ч учир бий.

13059462_1038832302872386_1343731750_n

Иргэд хэлгүй, хууль үнэгүй, цагдаа хүчгүй байгаа энэ цагт магадгүй “мафи” л байж байж улс төрчдийг номхотгох, буруу шийдвэр бүрт нь хариуцлага тооцдог нийгэм рүү шилжих юм уу гэж бодогдож сууна. Гэхдээ хэний нэгний гар хөл болсон эрүүгийн резитивүүд бус харин эх оронч сэтгэлтэй, хүнд хуулийн болоод хүчний хүрээнд хариуцлага тооцоод явах чадвартай залуусын нэгдэл л үгүйлэгдээд байна.

Одоо улс төрчид хууль хүчний байгууллагыг хүчгүйдүүлээд зогсохгүй хувьдаа өмчлөх гэж хичээж, хооронд нь “тулалдуулж байна”. Магадгүй өөрсдийн фракц гэж нэрлэсэн хуулиар зөвшөөрөгдсөн нэгдлээ “мафи” хэмээн бодож, эндүүрч яваа ч байж болох юм.

Тэгвэл уучлаарай. Хүчгүй, сул дорой иргэдийг өмгөөлдөг “Цахиур Төмөр шиг”, “Робин Гүүд шиг” залуус байдаг юм. Харин тэднийг орчин үед “мафи” гэж нэрлэх байх даа. Тэгвэл ийм сэтгэхүйтэй, улсаа боддог, иргэдээ өмгөөлдөг мафи маш ихээр хүсч, үгүйлж байна.

Б.Саран

13046229_1139850802732239_556375741_n

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.