Comment.mn

Х.Бат-Ялалт: Хоногийн зээлтэй хүмүүс маш их айдас, дарамтад амьдарч байна

87da8b7a233732c8original

Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгож иргэдийг дарамтлах явдал ихэсч байгаа талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.БАТ-ЯЛАЛТТАЙ ярилцлаа.

-Хоногийн зээл авснаас болж худалдаачдад ямар хохирол учирч байна вэ?

-Хоногийн зээлтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийсэн. Манай улсын иргэдийн амьдрал доройтож асуудал маш хүнд байна. Хүнд байгаа шалтгаан нөхцөлийг судлаачид зөв судалж тодорхойлсноороо асуудлыг шийдэх эрүүл гарц шийдлийг олох юм. Хоногийн зээл гэдэг бол өөрөө өнгөцхөн харсан хүнд ноцтой биш мэт харагддаг ч худалдааны бизнес эрхлэгчдийг дампууруулж, өр ширэнд оруулж байдаг. Эр гээд тухайн хүн бизнес эрх лэгч биш хэн нэгэн хүний боол болж хувирдаг луйврын систем юм. Энэ нь эрүүгийн нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болж, ядуурал ажил гүйдэл бий болж байна. Үүнтэй холбоотой өр нэхдэг хүмүүс эргээд өртэй хүмүүсээ дарамталж шахаж төрөл бүрийн гэмт хэрэг үйлдэх үндсэн шалтгаан нөхцөл болоод байгаа судалгаа байна. Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ дэргэдээ “Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-г байгуулж, үйл ажил лагаа явуулж байна. Одоо хондоо Улаанбаатар хотын томоохон захуудын худалдаачдын төлөөллүүд нэгдэж холбоог зохион бай-гуулж байгаа. Худалдаачдад тулгамдсан асууд луу дад эдийн засгийн болон хууль эрх зүйн тус лалцаа зөвлөгөө өгөх, өр төлбөрийн асуудлын гарцыг олох талд анхаарч ажиллана. Харин худалдаачид эргээд Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх, худалдаа эрхлэгчдийг аюулгүй амьдрах, ая тухтай ажлаа хийх боломжийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Монгол Улсад 200 гаруй мянган худалдаачин хувиараа худалдаа эрхлэн амьдарч байна. Худалдаа эрхэлдэг 200 мянган хүнээс хоногийн зээлийг авч үзээгүй худалдаачин байхгүй. Тэдний 50-70 хувь нь дампуурсан. Яагаад гэвэл, хоногийн зээл авсан хүмүүсийн олонх нь дампуурдаг. Хоногийн зээл өөрөө хар тамхи шиг. Эхлээд бага хэмжээтэй маш эелдэг эхэлдэг. Тэгээд мөнгөний тоо нь ихсэх тусам харгис шинжтэй болдог. Үүгээрээ хар тамхитай харьцуулан хэлж болохоор юм.

-Дээрх асуудлаар хэчнээн хүн танайд хандаад байна вэ?

-“Хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” хоногийн зээлийн дарамтад орсон худалдаачдыг бүртгэж эхлээд сар боллоо. Энэ хугацаанд 100 гаруй хүн хандсан байна. Тэд өөрсдийнхөө мэдээллийг өгч, холбоонд гишүүнээр элсч байгаа бөгөөд хуульчид эхнээсээ туслалцаа үзүүлж, зарим иргэний маргаанд манай төлөөлөгчид оролцож байна. Хоногийн зээлийн асуудлаар хандсан 100 гаруй хүн их зориг гаргаж ирж байгаа юм. Учир нь тэд маш их айдас, дарамтад амьдарч байна. Өөрөөр хэлбэл, биднийг судалгаа хийх явцад “Хархорин” захад худалдаа хийдэг 28 настай эмэгтэй лангуун дээрээ өөрийгөө егүүтгэсэн байх жишээтэй. Мөнгө хүүлэгчид тухайн хүнийг байнга дарамталж, ажлын байр, гэрт нь очиж нэр төрийг нь гутаах, хэл амаар доромжлох зэрэг тухайн хүний айдас, биеэр амссан зовиурыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тий-мээс хууль хяналтын бай-гууллага, төрийн бод лого тодорхойлогч этгээдүүд мөнгө хүүлэгчдийн төлөө-лөлтэй хамтарч, энэ асууд лыг хэрхэн шийдэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

-Хувиараа худалдаа эрхэлдэг хүмүүсийн талаар судалдаг, тэдэнд тулгамдсан асуудлыг зохицуулах төрийн бодлого дутагдаж байгааг бид олж харсан. Үүний үндсэнд “Хоногийн зээл ба худалдаачдын тулгамдсан асуудал” гэх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Эхний ээлжид мөнгө хүүлэгчид худалдаачдыг дарамтлахгүй байхыг шаардаж байгаа юм. Өрийн дарамтад орсон хүмүүс амиа хорлоход хүрч, нэг хэсэг нь “Залуухан байсан бол биеэ үнэлээд ч хамаагүй өрөө төлөх юмсан, ингэж явахаар шоронд орчихьё” гэж ярьж байна. Дээр нь худалдаачдын олонх нь эмэгтэйчүүд байдаг учир тэд гэр бүлээсээ салж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх газрынхан дарамтлахад нь оролцдог. “Би шүүхийн шийдвэр биелүүлж байна. Чи өрөө төл” гэх зэргээр оролцдог байна. Тиймээс мөнгө авсан хүмүүсийн дарамтыг л эхний ээлжид зогсоох зорилготой. Мөн Монголын засаг захиргааныхантай хамтарч банкны хүү багатай нөхцөл сайтай, бизнес эрхлэгчдэд ашигтай зээлийн эх үүсвэрийг гаргаж, мөнгө хүүлэгчдийн өндөр хүүтэй, барьцаа баталгаа шаарддаггүй луйврын шинжтэй зүйлийг таслан зогсоох зорилготой ажиллаж байна.

– Хүмүүс яагаад ийм их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлж өрөнд ороод байна вэ?

-Хоногийн зээлээс болж худалдаачид ашиг орлогогүй, дампууралд хүрч бүх хөрөнгөө алдаж, зөвхөн өрөө төлөх гэж амьдардаг болж байна. Ийм байдалд орсон маш олон хүн байна. Тэгэхээр ийм хүмүүс ямар ч үйлдэл хийхэд бэлэн болсон байдаг. Жишээ нь, манайд малгай зардаг 80 сая төгрөгийн өртэй нэг ах хандсан. Тэр хүн “Миний өрийг тэглээд өгнө гэвэл би юу ч хийхэд бэлэн байна” гэж байсан. Гэтэл тэр хүн оюуны өмчийн газраар баталгаажсан, Монголд байтугай дэлхийд байдаггүй найман талт малгай оёдог. Нэг өвөл гэхэд 1200 ширхэг лоовууз малгай зарсан хэрнээ түүний мөнгө нь зээлийн хүүндээ явж, өрөө төлж чадаагүй хоцорсон байдаг. Тэгэхээр ийм байдлаас болж хүмүүс юу ч хийж магадгүй байна. Бид өнөөдөр тайван амгалан амьдарч байгаа ч ирээдүйд дээрх нөхцөл байдлаас болж ямар ч гэмт хэрэг үйлдэгдэж болох үндсэн суурь нь бүрдчихээд байна.

-Хоногийн зээлийн ард ямар хүмүүс байна вэ?

-Бид хэн нэгэн хүнийг мөрдөж, хуулийн бай гууллагын үйл ажиллагааг явуулах боломжгүй. Зөвхөн манайд хандсэн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт хийж байгаа. Бид яагаад цагдаа, тагнуул, хуулийн бай-гууллагатай хамтарч ажиллах гээд байна вэ гэхээр мөнгө хүүлж байгаа ажлын цаана ямар хүмүүс байна. Ямар шалтгаанаар эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг хаанаас олж, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд байна гэдгийг шалгуулахаар хандаж байгаа юм. Ер нь төрийн бус байгууллага, иргэн хүн судалгаа хийхээс илүүтэй хуулийн байгууллага энэ судалгааг аль хэдийнэ хийсэн байх ёстой. Энэ ажилд төрийн эрх барьж байгаа эрхмүүд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

-Мөнгө хүүлэгчдэд хэрэглэдэг башир арга гэж байхуу?

-Би Хархорин захын худал даачны хэрэг дээр ажиллаж байна. Гэрээ нь хүчин төлдөр бус гэж маргаж байгаа юм. Мөнгө хүүлэгчид ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, аман гэрээгээр зээлээ өгч байгаад үнийн дүн нь өсөхөөр гэрээ байгуулдаг. Гэрээнд орно гэдэг нь үнийн дүн нь өсөхөөр айлгаж байгаад нотариат дээр очиж гэрээ байгуулдаг. Бид мөнгө хүүлэгчдийн дансны хуулгыг авах боломжтой байдаг. Хоёр гурван ч дансны хуулгыг аваад үзэхээр богино хугацаанд маш их мөнгөний гүйлгээ хийсэн байдаг. Мөн 5-6 хүн бүлэглэн ажиллаж байна. Жишээ нь, мөнгөний өртэй нэг хүнийг өмгөөлж байхад 4-5 хүнээс дамжаад авчихсан. Мөнгөө төлөхдөө тэдний данс руу ээлжлэн хийдэг. Тэгэхээр үүнийг юу гэж дүгнэж байна гэхээр мөнгө хүүлэгчид бүлэг зохион байгуулалттай ажиллаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Зохион байгуулалттай ажил лаж байгаа баримт ч байна. Жишээлбэл, мөнгө зээл дэг дөрвөн хүн, өрийг барагдуулдаг хэсэг бүлэг залуустай зохион байгуулалтад орчихсон байдаг. Мөнгөө бусдад зээлж, эргүүлж авахдаа тухайн зээлдэгчийн гэрт нь ороод суучихдаг, лангууг нь сүйтгэдэг зэрэг үйлдэл үзүүлдэг залуусыг дагуулж явдаг гэх мэдээлэл бий. Яг ийм гомдолтой 10 иргэний өргөдлийг цагдаагийн бай-гууллагад шалгуулахаар өг-сөн байгаа.

-Та нар “Иргэн иргэндээмөнгө зээлэхийг хориглоно” гэсэн хуулийг ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?

-Бид эсэргүүцээгүй. Хам-гийн гол нь аливаа юм үн-дэслэлтэй, судалгаа шин-жилгээ, тооцоонд тулгуурлах ёстой. Иргэн хоорондоо мөнгө зээлж болохгүй гэсэн хууль гаргахдаа худал-даачдын дунд судалгаа явуулах хэрэгтэй. Иргэн хоо рондоо мөнгө зээлэх харилцаа худалдаачдын дунд л үүсч байна. Жишээ нь, мөнгө хүүлж байгаа нь иргэн иргэндээ мөнгө зээлж байгаа л хэлбэр юм. Тэгэхээр үүнийг тас хориглоно гэдэг буруу. Хүнд ямар ч хэрэгцээ тохиолдож болно. Бизнес эрхлэгчдэд ашигтай нөхцөлтэй зээлийг өгдөг байж болно. Хамгийн гол нь түүнийг хяналттай, тодорхой зохицуулалттай явуулах ёстой. Бүх зүйлийг хориглох зарчмаар явуулж болохгүй. Нөхцөл байдлыг уян хатнаар дүгнэж үнэхээр амьдралд нийцсэн хууль санаачлахгүй бол хэрэгжихгүй. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг хуулийн сургаар мөнгө хүүлэх байдал далд хэлбэр рүү шилжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, мөнгө авч байгаа хүнээс ам өчгийг нь авч, сөхрүүлж байгаад өгч байна. Зээлдэгч мөнгөө авсны дараа айдастай, хохирогч болсон ч түүнийгээ мэдээлэх чадамжгүй боол шиг болж байна. Өнөөдөр мөнгө бол манай нийгэмд маш хүчтэй зэвсэг болоод байна. Мөнгөөр юуг ч худалдаж авч болно гэсэн буруу ойлголттой хүн олон болжээ.

-Мөнгө хүүлэх асуудлыг зохицуулах боломжтой юу?

-Зохицуулах бүрэн боломжтой. Хүмүүсийн амьдрал сайхан болчихвол өргүй амьдарна шүү дээ. Хүмүүс яагаад өнөөдөр зээл тавьж амьдрахаас өөр аргагүй болоод байна, яагаад баяр болохоор үнэтэй цайтай зүйлээ барьцаалж зээл авч баярлах ёстой юм. Энэ нь Монгол Улсын макро эдийн засгийн төвшинд бодох асуудал. Нийгмийн аливаа асуудал дангаараа шийдэгдэхгүй. Бүх салбарын асуудлыг давхар шийдэж байж тухайн асуудлаас гарна. Түүнээс биш иргэн хүн иргэндээ мөнгө зээлэхийг хориглоно гэдэг хуулийн заалт оруулаад дээрх асуудлыг шийднэ гэдэг хамгийн тэнэг шийдэл. Бидэнд шийдэл байв ч бид шийдэх эрх байхгүй. Гэхдээ бид шийдлээ эрх мэдэлтэй байгууллагуудад нь танилцуулна.

М.Энхцэцэг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.