Comment.mn

АН, МАН-ынхан жижиг 76 тойрог болгох тохироог хийжээ

АН, МАН-ынхан тохирсон ёсоороо пропорциональ системийг сонгуулийн хуулиас хасуулах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргуулж чадлаа. Өөрсдөө ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл одоо тойргийг жижиглэх үү, том болгох уу гэдэг асуудал тус хоёр намд тулгарч байна. Тиймээс АН болон МАН-ынхан өчигдрөөс сэм уулзаж энэ талаар тохирсон байна. Тэд нэг тойрог-нэг мандат бүхий жижиг 76 тойргоор сонгуулийг явуулъя гэж тохирчээ. Тойргийг жижиглэх тусам мөнгөтэй нэгний тоглолт явагдаж сонгогчдын санал гээгддэг.

Харин жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд 50:50 хувиар буюу адил тэнцүү хуваахаар урьдчилан тохирсон байна. Өөрөөр хэлбэл, хотод 14, хөдөөд 14 мандат нэмнэ. Хотын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, бусад дүүрэгт тус бүр хоёр мандат нэмнэ. Харин хөдөөд одоо нэг мандаттай байгаа Булган, Говь-Алтай , Сүхбаатар, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт тус бүр нэг, харин хамгийн олон хүн амтай Архангай, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай зэрэгт найман аймагт тус бүр нэг мандат нэмэхээр тохирчээ. Тус хоёр нам сонгуулийн тогтолцоогоо өнөөдөр эцэслэж ирэх пүрэв гаригт хуулиа батлахаар тохирчээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.