Comment.mn

Түгээх Хоёр сая дөрвөн мянга 48 иргэн сонгуульд санал өгнө

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зурагдугаар сарын 29-ний өдөр товлогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох төлөвлөжээ.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ энэ сарын 30-наас өмнө хийлгэх хэрэгтэй аж.

Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байна. Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байгаа аж. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ.

Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах боломжтой. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах шаардлагатай аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.