Comment.mn

Пүрэв, Баасан гарагт замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХ бүсүүд

Энэ сарын 21-22-ний өдөр Улаанбаатар хотноо Ази Европын Парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор

  • 2016 оны 04 сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,
  • 22-ны Баасан гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм байна.

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ БҮС:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс болон нэмж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймагруу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртлэх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй. 

Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ.

Түүнчлэн Нарантуул ОУХТ, Өгөөмөр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин Бөмбөгөр, Дүнжингарав, Сандэй, Шөнийн захууд дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд амарна.

Эх сурвалж: Ikon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.