Comment.mn

Үзэгчдийг гайхшруулсан “MODERN BALLET SHOW”-ны реклам

    Сүүлийн өдрүүдэд нэгэн модерн балетын шоу реклам цахим ертөнцөөр цацагдаж үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм. Тодруулбал дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой “Nomadic Ballet Production”-ны авъяаслаг уран бүтээлчид “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрийдсэн анхны тоглолтоо энэ сарын 29-нд тоглох гэж байгаатай холбогдуулан тоглолтынхоо видео рекламыг цацаж эхэлсэн нь энэ юм.

    УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчдийн байгуулсан “Nomadic Ballet Production”-ны анхны тоглолт нь неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрүүд мөн Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоунаас бүрдэж байгаагаараа онцлог юм.

    Ийнхүү Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхийн илэрхийлэл болсон авъяаслаг залуу уран бүтээлчид маань орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсэж байгааг, түүнчлэн Монголын балетын бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснийг дэлхийн бүжгийн өдрөөр “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” тоглолтонд саатаж  мэдрээрэй…

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.