Дуучин Э.Болор-Уянга “Энэ миний огторгуйд” шинэ цомгоо хэвлүүлэн гаргажээ. Арван дуутай энэхүү цомгийн зургаан дууг нь шинээр хийлгэсэн бол хуучны дөрвөн дуугаа амьд хөгжимтэй сэргээн дуулж шинээр аранжировк хийлгэсэн юм. Цомгийн зураг авалтын ерөнхий санааг дуучин Э.Болор-Уянга өөрөө гаргасан бөгөөд өөрийн дотоод ертөнцийг харуулахыг зорьсон гэдгээ хэллээ.
CD–ний арын нүүрэнд оруулсан нүцгэн зургийнхаа талаар “сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Эхээс төрөхдөө л миний хүсэл мөрөөдөл хөгжим байсан гэдэг утгыг илэрхийлж байгаа юм” гэлээ.
Харин цомгоо “Энэ миний огторгуйд” дуугаараа нэрлэсэн учраа тэрээр “хүн болгонд зовлон, бэрхшээл, асуудал байдаг. Тэр болгоны эцэст хайр, дуу хөгжим байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүсч ингэж нэрлэсэн” гэв. Тэрбээр удахгүй цомгийн баярын тоглолтоо хийх юм байна.
Та дуучин Э.Болор-Уянгын дууг утасны дуудлагадаа тавихыг хүсвэл:
- Мобикомын хэрэглэгч HiTONE кодыг 455 руу
- Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455 руу илгээгээрэй.