Comment.mn

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам ХҮН-тэй эвсэх гэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын даргаар томилогдоод хэд хонож, дуулиан одоо нэг намдах нь уу гэтэл дахин дэгдэж эхэлж байна. Энэ нь ТТЭННам Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-тэй эвсэх нь гэсэн дуулиан юм.

ХҮН-ын хувьд намын даргаараа С.Боргилыгоо сонгоод буй. С.Ганбаатар, Т.Ганболд нар томоохон тохироогоор ХҮН-ын дарга болж, хэдэнтээ зүтгэсэн ч тэднийг Улсын дээд шүүх ХҮН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Тиймээс С.Боргил буцаад ХҮН-ын дарга болжээ. Ингэлээ гээд тус нам хоосон хоцорсонгүй, ТТЭНН эвсэх санал тавьжээ. ТТЭНН-ын ард Женког байгаа гэдэг бөгөөд эвссэнээр ХҮН томоохон санхүүжүүлэгчтэй болно. ТТЭНН, ХҮН хэдийгээр улстөрийн намын чансаагаар МАН, АН, МАХН-ын дараа бичигдэж байгаа ч чадалтай, боловсролтой, олны хайр хүндэтгэл хүлээсэн болон харьцангуй нэр цэвэр гишүүдээрээ хамгийн хурдацтай чансаа өгсч яваа улстөрийн хоёр нам юм.

Тиймээс тус хоёр нам эвсвэл улстөрийн гуравдагч том хүчин болно гэдэгт гишүүд нь эргэлзэхгүй байна. Харин хэрвээ энэ хоёр нам эвсвэл Эвслийн даргаар нь ТТЭНН-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга томилогдох юм байна. Тиймээс ирэх сонгуульд Г.Уянга гишүүн улстөрийн маш том өрсөлдөгч болох нь дамжиггүй биз ээ.

Төгс

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.