Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Ханиад томуу, Улаанбурхан, Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сумын ЗДТГ, харьяа төсөвт байгууллагуудын нэг хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд 2 цаг, 1-2 настай хүүхэдтэй эхчүүдэд 1 цагийн цалинтай чөлөө олгох захирамжийг өнөөдрийн хурлаараа гаргажээ.
Бага насны хүүхдүүдийг хөхөөр хооллох нь хүүхдийн дархлааг сайжруулах, олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмээн үзэж, ийм шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn