Өнөө орой 18:00 цагаас эхлээд энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн зарим замыг хэсэгчлэн хаахаар болсон байна. Учир нь АСЕП-ийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор гадаадын олон орны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид эдгээр өдрүүдэд ирэх бөгөөд зочдыг хотын хөдөлгөөнд оролцох бүрт замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон тухай Замын цагдаагийн газраас мэдээллэж байна.
Өнөөдөр 14:00 цагт энэ асуудлаар Замын цагдаагийн газарт хэвлэлийн хурал зарласан. Уг хурлаар ямар ямар замыг хэрхэн хаах тухай дэлгэрэнгүй мэдээллэх юм.