Comment.mn

Намын жагсаалт байхгүй болж, МАНАН засаглал дахин төр барих уу?

УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө хоёр сарын хугацаа үлджээ. Эрх баригч хоёр том намын гэнэтийн “бэлэг” гэж хэлж болохоор асуудал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.

Учир нь Сонгуулийн хуулиас “ 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгох” гэсэн хэсэг буюу “намын жагсаалтыг” авч хаях замаар гуравдагч хүчнийг шахах тохиролцоо хэдийн хийгдсэн тухай улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхлэх юм байна.

Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар “МАХН-МҮАН-ны Шударга ёс” эвсэл намын жагсаалтаар 7, тойргоос 4 гишүүн сонгогдсон юм. Улмаар УИХ-д бүлэг байгуулж улстөрийн шинэ тэнцвэр бүрдүүлж байлаа. Хэрэв, Сонгуулийн хуульд өөрчлөлт орж “Намын жагсаалт” байхгүй болсон тохиолдолд МАН, АН намуудаас бусад аль ч нам, эвсэлд тойрогт ялалт байгуулах 8 нэр дэвшигч байхгүй учраас УИХ-д бүлэг байгуулах боломж олдохгүй бөгөөд МАН, АН намуудын давамгайлсан парламент дахин бүрэлдэх нөхцөл бий болох юм.

Э.Сүрэн

www.Sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.