Comment.mn

Цалингүй жолооч нар эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш

12938308_1000530736682946_9044844513308919782_n

Үрийн гэгээ ороогүй байхад гарч үдшийн бүрийгээр шөнө дөлтэй уралдан харьдаг нийтийн тээврийн том оврын жолоочийн амьдрал хэцүү. Өдрийн турш ээлжийн жолоочгүй бол 14-16 цагийн хөдөлмөр эрхэлдэг гэвэл та итгэх үү. Замын хөдөлгөөнд муу сайн автобуснууд “бүдүүлэг” гэгчлэн үгийг байнга сонсдог ч тийм том тээврийн хэрэгслийг аюулгүй авч явж хүн тээвэрлэнэ гэдэг тийм ч амар ажил биш. Тэдэнд үдийн хоолны ард үүрэглэх /өглөө 05.00 цагт босч ажиллаж байгаа болохоор/, машинтай шахцалдах, хүнээ бүрэн буулгах суулгах, мөнгө хураачгүй болсноос хойш иргэдийн “шууд” асуултанд хариулах гээд маш олон үйлдэл давхцан өдрийг өнгөрүүлдэг.

Мөн өдөр тутмын маш их стрэсстэй ажлын ард цалингүй гэртээ харих тийм ч сайхан биш шүү дээ. Харьхад нь дэлгүүрт тавьсан өр нь нэхэгдэнэ, хүүхэд нь өлсөнө, өвдөнө, ар гэрийн бүхий л хэрэгцээ тасалдана. Мөн банкны зээлийн дарамт хураана, хумина, гэх ааштай эдийн засагчийн яриа. Ажилтай байхаар цалинг нь өгөхгүй нэг хэцүү, ажилгүй байхаар “ирээдүйд” буух цалингүй нэг бэрх. Ер нь яаж амьдрах ёстой юм бол оо? Сайд дарга нар гурван сар цалингүй ажиллаж үзсэн үү. Тэд иймхэн зүйлд “хотойхооргүй” хөрөнгө хураасан байх л даа. Гэхдээ тэд тархитай л юм бол төсөөлөөд нэг үзээсэй.

Хагас зуухан жилийн өмнө бид бүгд малаа маллаж, өр зээлийн асуудалгүй, нийгмээрээ тархсан өвчингүй, эрүүл саруул сайхан амьдарч байж. Бид бүгд малчин гаралтай ардууд. Хэн “луйварчин” нь хөрөнгөждөг болсон цаг. “Луйвардаж” чадахгүй сэтгэл зүрхтэй нь ийнхүү өдрийг өнгөрүүлэн амьдарч байна. Бид эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш. Хүнийг зарсан шигээ үнэлж чаддаг байгаач гэж эрхэм төрийн “малчин ард гаралтай эрхэмүүд”-ээс хүсье.

Нийтийн тээвэр тасалдаж иргэд “бослого” зарлаж, төрийн түшээд шийдвэрлэх шатандаа байна гэдэг жижүүрийн хариултаас залхаж байна.

Б.Саран

Ugluu-logo202

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.