Шинэ залуу улстөрчид шил шилээ даран хүлээж байна
Сонгууль ойртож байна. Хэнийгээ жагсаалтад багтаах вэ, хэнийгээ аль тойрогтөрсөлдүүлэх вэ гээд толгойдоо сонгуульдаж байна. Энэ бол эхний шатны сонгууль.Гишүүний суудалд санаархагчид даргаа тойрон эргэлдэж байна. Энэ бол дайварсонгууль. Эцсийн сонгууль нь иргэдийн сонголт. Энэ бол жинхэнэ сонгууль.
Нэрдэвшүүлэх дарга, дэвшихийг хүсэгчид, сонгох иргэд цөм хүлээлтийн байдалтайбайна. Энэ мөчид дэнслэх асуудал олон байна аа. АН дөрвөн жил эрх барилаа.Одоо эрх баригчид тооцоогоо бодуулж дүнгээ тавиулна. Сонгогчид эрх баригчдадямар дүн тавихаа өөрсдөө шийднэ. Шинэ залуу намууд олноор төрөөд байна. Харин та тэднийг үл ойшоогоодбайх юм. Тэдний олонхи нь албан тушаалд дуртайдаа нам байгуулаагүй. Эрхбаригчид дэндүү ёс зүйгүй, дураараа аашилж буйд дургүйцэж байгаагийн нэгилрэл. “Өөрийн санаа өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гэсэн үг байдаг. Тэдмөрөөдөх, хүсэх, улстөрийг хийх, улстөрөөр хөөцөлдөх эрхтэй.
Шинэ залууулстөрчид шилээ дараад хүлээж байна. Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат байна. За тэгээд Г.Цэрэнпүрэв, Ц.Сандуй, статистикийнГ.Гантөмөр, Д.Дамба/уул уурхайн/, Д.Зориг, Шир.Сүхбаатар, С.Мэндсайхан, сайдР.Жигжид, Хөрөнгө оруулалтын газрын С.Жавхланбаатар, АН-ын ажлын албаныС.Дэмчиг, Сүхбаатар аймгийн Ж.Батсуурь, Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийндарга Б.Энхболд гээд олон сайхан хүмүүс байна даа. Бидний мэдэх улс төрдхутгалдаж яваа сайхан залуучууд, огт мэдэхгүй нь цаана нь хэд ч байгаа билээ.“ХҮН” -ий хэдээ хэрхэвч мартаж болохгүй бас. Ахмад парламентчдадаа “одоо болоош дээ” гэсэн хөндий сэтгэлээр хандах ньдэмий байх.
Энэ гишүүд чинь өнгөрсөн үеэс шинэ үе рүү шилжсэн шилжилтийнүеийн төлөөлөгчид. Гэхдээ “өчигдөргүйгээр маргаашийг төсөөлж болохгүй” гэдэгшиг тэдэнгүйгээр парламентыг төсөөлж яав ч болохгүй байх. Одоо цагт “моодонд” шахуу ороод, олон ч хүний овог нь шахуу болчих гээдбайгаа байгаа “АТГ” нэрээс ангид хол байгаа хэдэн хүнийг эргээд төр засаг түмэнолондоо эр зориг, эрч хүч, арга ухаан, амьдралын дадлага туршлагаахуваалцаасай гэдэг үүднээс нам эвслийн ялгаагүй надад бодогддог хэдэн хүнээнэрлэе.1
Ж.Гомбожав гуай байна. АИХ-ын дарга байлаа. УИХ-ын дэд дарга байлаа.Аймгийн дарга байлаа. Амьдралын арвин туршлага, авах гээхийн “аав” ухаан энээрхэмд л бий.Ерөнхийлөгч асан Н.Багабандийг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй. Дэлхийд чтодорхой түвшинд мэднэ. Та УИХ-д ороод ирээч ээ. Өөр хэлэх үг алга. Энд ихүгүйлэгдэж байна. Одоо л хэрэг болоод байна. Ерөнхий сайд асан С.Баяр Та яагаад чимээгүй байна вэ? “Таван төгөлдөршил”-ийг эхлүүлчихээд таг чиг болчих юм. “Өдөхийг өөрөө өдчихөөд өндөг шиг дуугүйболчихлоо” гэдэг шиг. Та их улстөрөөс ангид амьсгалж чадаж байна уу?
Монголд “хууль” гэдэг нэр л үлдлээ. Хуулийг шүтэх, хуульчдад итгэх хүний тооөдрөөс өдөрт цөөрсөөр байна. Сайн хуульч, туршлагатай улстөрч С.Нарангэрэл Тахуучин танхимдаа ирж суугаад хуулиа хамгаална уу.Нэрт дипломатч Л.Эрдэнэчулуун гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж,хуримтлуулсан туршлагаар арвин. Эдийн засагч Н.Баяртсайхан УИХ-ын гишүүнбайлаа, сайдын алба хашлаа. Та онол, монгол ухаан хоёрыг хослуулаадпарламентын танхимд сууж байвал дээр байна.
Дарханаар “овоглосон” Л.Амарсанаа байна. Хийгээгүй ажил байдаг юмболов уу. Ганцхан парламетад суух л үлдсэн байх. Зангарагтай, зарчим ч энээрхмийн зан чанар өнөөдрийн УИХ-д илт үгүйлэгдэж байгаа “парадокс” биш гэж үү. Банкир А.Батсүх байна. Гайгүй боловсролтой хүн холхон л алхаад байх юм.Монголд мөнгөний бодлого алдагдчихаад байгаа шүү. Р.Амаржаргал энэ хэдтэй ньзүйрлүүлбэл “толгой илүү” улстөрч. Даанч “томоотой” чинь дэндчихээд байна.Дипломатч Д.Цогтбаатар өгсөж, өсч яваа улстөрч. Нэр цэвэр энэ залуупарламентад суух нас, цаг нь болсон байлтай. Р.Болд одоо хэргээ гаргах цаг ньболсон. “Байнгын төвийг сахих…”гэдэг үг гараад ирлээ.
Ойлгож байгаа нь тунцөөхөн.УИХ-ын гишүүн, УИХ-ын Тамгын газрын дарга асан Д.Батбаатар гэдгээрээтанигдсан нэгэн бий. Төрийн албанд хар залуугаасаа л зүтгэсэн. Олон чбайгууллагыг шинээр зохион байгуулж байсныг хүмүүс мэднэ. Хууль боловсруулах,хэрэгжүүлэх ажлын туршлага байна.
Р.Хатанбаатар УБХ-ын гишүүн байсан. Сайнулстөрч. Энэ математикч аливааг олон өнцгөөс нь харан тандаж, голтой шийдвэргаргадаг хүн гэдэг нь мэдрэгдсэн. Тулхтай хүн гэвэл түүнийг хэлэхгүй бол хэнийгхэлнэ гэж. Дарь.Сүхбаатар УИХ-д сууж яагаад болохгүй юм. Өдий болтол энэ хүний нэрцэвэр яваа шүү. У.Хүрэлсүх энэ хоёрын зориг, зүрх одоо л эх оронд чинь хэрэгтэй2 байна. Н.Ганбямба байна. Гайгүй зөвийг дуугардаг хүн биш гэж үү.
Г.Занданшатаряриад байгаа “Зөвлөлдөх” ардчилал”-аа УИХ-ын танхимд оруулж ирвэл яасан юмбэ. Энэ загвар чинь үгүйлэгдээд байна. Л.Мөнхбаатар улстөрд “шинэ хүн” гэхдээолонд танигдаад байгаа. Хөвсгөлийнх.Уул уурхайн салбар нэг л биш ээ. Зовлонг нь мэдэх юм чинь О.Эрдэнэ жаахан чгэлээ дэм болоод өгөөч. ҮХЦ-ийн гишүүн В.Удвал байна. Жендер гэдэг юманд чиньжинхэнэ тохирох юм биш үү. Аргагүй монгол төрийн боловсон хүчин.
УИХ-ынгишүүн асан, сайд асан Д.Одбаяр Та эх орон ямар байдал орчихоод хөвгүүдээдуудаад байгааг анзаарч байна уу. Улстөр судлаач Б.Энхмандах шиг дайчин хүнхэрэгтэй байна. Ч.Хашчулуун өндөр боловсролтой залуу. Одоо эх орныхоо төлөөтогтвортой ажиллах хэрэгтэй. Ингээд тоочвол шинэ залуучуудаас гаднатуршлагатай, ёс зүйтэй, итгэл хүлээлгэж болох олон улстөрчид байна.
Т.Болд