Comment.mn

5 хувийн ипотекийн зээлийн дараагийн шат хэрэгжинэ

Нийслэлийн шинэ суурьшлын болон дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймагт таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байгаа билээ. Засгийн газраас ипотекийн зээлийн шинэ журам баталснаас хойш 924 айл 5 хувь, 1603 айл 8 хувийн зээлээр орон сууцанд оржээ. Мөн журмын шаардлага хангасан айлуудын 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь руу оруулж байгаа. 5 хувийн хүүтэй ипотекийн зээл үе шаттайгаар хэрэгжих талаар шийдвэр гаргагчид мэдэгдээд байсан. Таван хувийн ипотекийн зээлийн хоёрдугаар шат хэрэгжихэд бэлэн болжээ. УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах болсон” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 19 дүгээр хорооллын “Нэхмэлийн шар” зэрэг нурааж, шинээр орон сууц барьсан байршилд 5 хувийн зээл олгохоор журамд өөрчлөлт орох аж.

Г.Тамир

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.