Дэлхийн цирк манай улсад тоглогдож байгаа билээ. Тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байж үзэгчид тасалбараа урьдчилж захиалахад хүрсэн. Тэгвэл тус тоглолт дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тоглогдох байсан боловч маш олон үзэгчид үзэж чадаагүйн улмаас дахин тоглооч хэмээн хүсэлт тавьсан учир дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тоглолтоо дахин сунгасан байна.
Иймд дэлхийн циркийн тоглолтоо үзэж амжаагүй иргэд энэ сарын 10 -ныг дуустал тасалбараа захиалан үзэх боломжтой болж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 9925-3031 утаснаас авах боломжтой