Өнөөдөр “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат мэдээлэл хийж, Их аварга Д.Дагвадорж, түүний ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Хятадын кино од, алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун нарт хулхидуулсан талаар мэдээлэл хийж, баримт дэлгэсэн. Хэвлэлийн хурлын дараа А.Эрдэнэбатаас сэтгүүлчид ярилцлага авахыг хүсэхэд “Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн эрс татгалзсан юм.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан иргэд сошиалаар мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржоос ямар учиртай болохыг лавласаар байна. Харин тэдний хариултад Д.Дагвадорж “За арайчдээ, би луйварчин бол ингээд явж байх уу. Наад нөхөр чинь хүний сайхан сэтгэл рүү хүйтэн ус цацсан өөдгүй новш байгаа юм. Баримт ярьвал надаа ч баримт бий. Хэсэг хугацааны дараа энэ асуудалтай холбогдуулан мэдээлэл хийнэ” хэмээн хариулсан юм.
Мөн тэрбээр “Лайв Энержи групп”-ыг луйварыг дэмжигч хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Gereg.mn
Б.Дэжид