Монгол улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс шинэ сонгуулийн тухай хуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон. Гэвч энэ нь УИХ-д суух эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэнэ гэсэн баталгаа биш гэж эмэгтэйчүүд үзэж байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн тоон мэдээгээрээ Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог онцоллоо.
- 2004-2008 онд УИХ-д Д.Арвин, С.Оюун, Д.Оюунхорол гэсэн гуравхан эмэгтэй гишүүд байсан. Энэ нь тухайн үед нийт гишүүдийн 3.9 хувийг эзэлж байлаа.
- Харин энэ тоо 2012 оны сонгуулийн дараа 14.5 хувь болжөссөн ч, хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн хувьд тийм ч хангалттай тоо биш гэж улс төр судлаачид үзэж байна.
- Учир нь Мянганы сорилтын сангийн зорилтод 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог 30 хувьд хүргэх байжээ.
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо дэлхийд дунджаар 22.6, Азид 18.8 хувиас доошгүй байдаг юм байна.
- 2000 оны сонгуулиар 8, 2004 оны сонгуулиар 5, 2008 онд 3, 2012 онд 10 эмэгтэй гишүүд тус тус сонгогджээ.
- Харин 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог 30 хувь байна гэж заасан. Гэвч аймаг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд эмэгтэй гишүүдийн квотыг зааж өгөөгүй.
- Манай улсын нийт эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь шийдвэр гаргах албан тушаал эрхэлдэг аж.
- Бүх шатны ИТХ-д сонгогдсон нийт төлөөлөгчийн 27.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Засаг захиргааны нэгж ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасдаг гэнэ.
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 17.6 хувь, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн зөвхөн 6 нь эмэгтэй ажээ.
Б.Дэжид